Pages

Subscribe:

Saturday, September 6, 2014

  1. Бага насны нэрс Бамбуунаа, Бамбууш, Баамбагар. Заримдаа хүмүүсийн хажууд хамаатнуудтайгаа утсаар ярих хэрэг гарвал энэ нэрнээсээ хэлэх шаардлага гардаг. Тэгэхгүй бол танихгүйшдээ санаа зовмоор :p
  2. Дүүдээ үнэхээр их хайртай. Гуйж гуйж төрүүлсэн тул өөрөө төрүүлсэн юм шиг л санадаг юм.
  3. Ганц бие.
  4. Дурламтгай. Ер нь байнга л дурлаж байдаг. Тэгээд найзууддаа цаг үргэлж ярьдаг. Сүүлдээ залхаадаг болсон байх шиг байсан./Хүнд дурлах нь сайн болохоос ч амархан гэж боддог тул ач холбогдол өгсний хэрэггүй бизээ/
  5. Сайн найзууддаа эрхэлснийх ч юм уу, өөриймсөг санагддаг болохоор ч юмуу хамаагүй  үг хэлээд гомдоочих гээд байдаг талтай.
  6. Хүмүүст санаа зовоод өөрийгөө стрессдүүлэх гээд байдаг муу тал бий
  7. Үнэхээр солгой. Гэхдээ дуулах их дуртай. Сургуулийнхаа цагаан толгойн баярыг нэг охинтой дуулж нээж байснаа хэлбэл хүмүүс итгэхгүйдээ хаха.

  8. Урлагийн шүтэн бишрэгч.
  9. 8-r aнгидаа хип хоп хамтлагатай байсан.
  10. Мэдрэмжийг хамгийн чухалд тооцдог
  11. Гүн ухаанд/философи/ түүхд дуртай.
  12. Их нэрэлхүү занг муу зан гэж боддог.
  13. Эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэтгэж, дээдэлдэгийн илэрхийлэл болгож зүрхэн талын мөрөн дээрээ путболк өмсөхөд харагдахгүй байхаар шивээс хийлгэсэн.
  14. 4-р ангид ээжийн авч өгсөн хэтэвчийг одоо хүртэл хэрэглэж байна.
  15. Албан ёсны партид  2 байна уу 3 л удаа явж үзсэн.
  16. Социологич
  17. Австралид мастер хийхээр сурч байна.
  18. Сайн нөхөр, сайн аав, сайн иргэн байж чадна гэдэгт их итгэлтэй байдаг.
  19. Азтай.