Pages

Subscribe:

Monday, November 7, 2011

Хүн байхын учир...

Хүн болж төрснийх амьдралдаа аз жаргалтай, сэтгэл дүүрэн байх нь хүн бүхний хүслэн... Амьдрал гэгч эцэс төгсгөлгүй том далайд аялан буй олон хөлөг онгоцны нэг нь би...Бусдын хойно нь хоцорчихгүй юмсан, бартаа саадад бүдэрчихгүй гэсэндээ хурдлан явж буй энгийн л нэгэн дарвуулт завь.. Эцэг эхийнхээ далбаанаас унан хүн болсноос хойш өдгөө 17 жил болжээ. Цаашид ийнхүү явж байхдаа аадар бороотой, нартай, салхи шуургатай гэх мэтчилэн янз янзын өдөртэй таарах учир тэр өдрийн борооноос болоод хөмөрчихгүйн тулд хүслээр жигүүрлэн, зорилгоор сэлүүрдэн амьдарч явна.
Хүн зовлон үзсэнээрээ дорддоггүйн гэнэлээ. Жижигхэн өвс бут хүртэл аадар дуу цахилгаантай ширүүн бороонд цохиулаад харин ч улам сэргэн төлждөг..яг л үүн шиг зовлон биднийг угаалгын машин мэт хүчтэй эргүүлгэнд оруулдаг. Харин үүний дараа бид сайтар угаагдан илүү өнгө үзэмжтэй болж гарч ирдэг. Тэгэхээр зовох нь жаргахаас илүү үнэтэй юм шиг.. Зовлон байж л бид жаргалыг ЖАРГАЛ гэдгийг нь мэдэрдэг.
Хүний амьдралын мөн чанар хаана оршино вэ?чухам юуг та энэ чинь л жинхэнэ амьдрал даа гэх вэ... Энэ орчлонд бид жаргал зовлон хоёрын зааг дээр дэнжигнэнхэн амьдардаг. Аль нэгэн рүү нь далийн хэлбийх нь зөвхөн таны л хэрхэн алхахаас шалтгаална.  Би хязгааргүйн ЦААДXЫГ хүсэн амьдардаг.. явж буй зам нь , урсаж буй урсгал нь хаана хүрэх, үүнийх нь төгсгөлд юу хүлээж байгааг нь мэдэхгүйгээр урсгалыг даган хөвөх биш, түүнийг сөрөн идэвхтэй тэмцэн зах хязгааргүй тэнгисийг даван туулж, нөгөө эрэг дээрээс нь харах нь миний утга бас зорилго..

Өглөө бүр ээжийн минь бэлтгэж өгдөг цайнаас хайр амтагддаг учраас би өдөржин сэтгэл өег явдаг юм. Үдэш бүр аавынхаа үлгэр ярьж өгөхийг сонсдог байсан болохоор шөнө тайван унтдаг..

Энэ бүгдээс бие биенийгээ хайрлаж, шантарч буй нэгэндэээ итгэл бэлэглэж, өдрийг хайрлаж, шөнийг ч бас энэрч, ачит хүмүүстээ хариу барьж, дутуугаа нэгнээсээ нөхөж , дуурсах нэрээ цуурайтуулж явахад л ХҮН БАЙХЫН УЧИР оршдог гэж би бодном..
                                                                                                       2009.07.15