- Бага насны нэрс Бамбуунаа, Бамбууш, Баамбагар. Заримдаа хүмүүсийн хажууд хамаатнуудтайгаа утсаар ярих хэрэг гарвал энэ нэрнээсээ хэлэх шаардлага гардаг. Тэгэхгүй бол танихгүйшдээ санаа зовмоор :p
- Дүүдээ үнэхээр их хайртай. Гуйж гуйж төрүүлсэн тул өөрөө төрүүлсэн юм шиг л санадаг юм.
- Ганц бие.
- Дурламтгай. Ер нь байнга л дурлаж байдаг. Тэгээд найзууддаа цаг үргэлж ярьдаг. Сүүлдээ залхаадаг болсон байх шиг байсан./Хүнд дурлах нь сайн болохоос ч амархан гэж боддог тул ач холбогдол өгсний хэрэггүй бизээ/
- Сайн найзууддаа эрхэлснийх ч юм уу, өөриймсөг санагддаг болохоор ч юмуу хамаагүй үг хэлээд гомдоочих гээд байдаг талтай.
- Хүмүүст санаа зовоод өөрийгөө стрессдүүлэх гээд байдаг муу тал бий
- Үнэхээр солгой. Гэхдээ дуулах их дуртай. Сургуулийнхаа цагаан толгойн баярыг нэг охинтой дуулж нээж байснаа хэлбэл хүмүүс итгэхгүйдээ хаха.
- Урлагийн шүтэн бишрэгч.
- 8-r aнгидаа хип хоп хамтлагатай байсан.
- Мэдрэмжийг хамгийн чухалд тооцдог
- Гүн ухаанд/философи/ түүхд дуртай.
- Их нэрэлхүү занг муу зан гэж боддог.
- Эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэтгэж, дээдэлдэгийн илэрхийлэл болгож зүрхэн талын мөрөн дээрээ путболк өмсөхөд харагдахгүй байхаар шивээс хийлгэсэн.
- 4-р ангид ээжийн авч өгсөн хэтэвчийг одоо хүртэл хэрэглэж байна.
- Албан ёсны партид 2 байна уу 3 л удаа явж үзсэн.
- Социологич
- Австралид мастер хийхээр сурч байна.
- Сайн нөхөр, сайн аав, сайн иргэн байж чадна гэдэгт их итгэлтэй байдаг.
- Азтай.
Saturday, September 6, 2014
Saturday, August 16, 2014
Aaв ээжээрээ усанд оруулуулчихаад алчууранд боолгож багтдаг үедээ очих юмсан. Тэгээд тэврүүлчхээд хөнжилрүүгээ зөөлгүүлэх юмсан. Сэгсийтлээ толгойгоо арчуулмаар, биенд нь хөлөө наагаад хэвтмээр, төгсгөлийг нь сонсож амжилгүй унтдаг байсан үлгэрүүдээ гүйцээлгэмээр, эрхлэж наадах минь амьдралын гол зорилго байсан балчир насанд аа очмоор байна. Хүргээд өг галт тэрэгээ!
Өвлийн улирал болж буй Сидней хотод уснаас дөнгөж гараад хүйтэн хөнжлөө дулаацуулах зуур...
Өвлийн улирал болж буй Сидней хотод уснаас дөнгөж гараад хүйтэн хөнжлөө дулаацуулах зуур...
Friday, June 1, 2012
***
Тасарсан усыг амьдралтай холбож
Би бодлоо лдоо аяга угааж байхдаа
Тасарсан хойно нь л үнэ цэнийг нь мэдэрч байгаагаа
Би олж харлаа...
Яг л үүнтэй адилхан
...Хайр,
Халамж,
Сэтгэл,
Үгс,
Хэн нэгэн,
Мэдрэмж...
Байхгүй болсны дараа л хэрхэн мэдэрдэг ээ
Байгаа тэр үеийг анзаарч хардаггүйг ээ
Бас л би бодлоо
Халуун ус хэт удаанаар тасрахад хүйтэн усанд дургүй болж байгаагаа
Хэрэгтэй байгааг нь мэдсээр байж дурамжхан байгааг аа
Би олж харлаа...
Яг л үүнтэй адилхан
...Хайр,
Халамж,
Сэтгэл,
Үгс,
Хэн нэгэн,
Мэдрэмж...
Яг л би ингэж ямар их зүйлийн үнэ цэнийг анзаарч чадалгүй өнгрөөсөн бол
Тэр өнгрөөсөн зүйлс нь ямар үр дүнд хүрч байсан бол гэж бодохоор бачуурч байна.
Monday, April 9, 2012
Манай "Нөгөөдөр" клубын зохион байгуулсан "Номтой..." номын өдөрлөг амжилттай боллоо.
Дөнгөж саяхан шинээр нээгдсэн МУИС-ийн дэргэдэх "Нөгөөдөр" клубийн анхны ажил болох "Номтой..." номын өдөрлөг 2012.04.04 нд амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгт урилгаар
"Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо "-ны тэргүүн, "Ногоон нүдэн лам" "Америкт суралцсан тэмдэглэл" "Миний ажлын НОУ ХАУ" "Гэрт болсон яриа" зэрэг номуудын зохиогч Ц.Оюунгэрэл
Сэтгэл судлаач, сэтгэл зүйч, "Саруул Гэрэлт Ирээдүй " төвийн тэргүүн, "Хайр ба БИ " номын зохиолч Ц.Зэсэнхүү нар хүрэлцэн ирж нийт оюутан залууст лекц тавьж үнэтэй сургаалуудаа айлдлаа.
Мөн хүрэлцэн ирсэн бүх оюутнууддаа хүссэн номуудаа хэзээ ч хамаагүй 10% ийн хямдралтай үнээр авах эрхийн бичиг бэлэглэснээс гадна дараах боломжуудыг нээж өгсөн. Үүнд:
a) Хуучин номоо солилцох
b) Хуучин номоо бусдад худалдах
c) Сонирхсон номоо хямдралтай үнээр худалдаж авах/10-25%/
b) Хуучин номоо бусдад худалдах
c) Сонирхсон номоо хямдралтай үнээр худалдаж авах/10-25%/
d) Номын үзэсгэлэн /Дэлхийн шилдэг уран зохиол,хувь хүний хөгжил болон бестселлер номуудын танилцуулга/
e) Зохиолчтой уулзалт ярилцлага хийх
e) Зохиолчтой уулзалт ярилцлага хийх
Thursday, January 12, 2012
Ийм улсад төрөөгүй нь азтай ч ийм цаг үед төрсөндөө харамсаж байна....
Wednesday, December 14, 2011
Юкио Мишима
Эх оронч үзэл
1
1936 оны хоёрдугаар сарын 28-нд буюу олныг донсолгосон тэр үйл явдлын гурав дахь өдөр¹ Гвардын тээврийн батальоны дэслэгч Такэяама Шинжи бослого үймээнийг дарах тухай тушаалтай эвлэрч, дайчин нөхдийнхөө өөдөөс зэвсэг хангинуулж чадахгүй байсан бөгөөд түүний дотны найзууд нь хуйвалдагчдын дунд байсныг мэдээд өөрийнхөө байшингийн \Ецуя дүүрэг, Аоба гудамжны 6-р байр\ нэг өрөөнд өөрийн илдээр харакири хийж үхжээ. Түүний гэргий Рэйко хайрт нөхрийнхөө жишээг дагаж мөн амиа хорлосон байна. Дэслэгчийн үхэхийнхээ өмнө бичсэн хагацлын зурваст “Эзэн хааны арми мандтугай” гэсэн ганцхан өгүүлбэр байв. Эхнэр нь ч мөн зурвас үлдээсэн бөгөөд зурвастаа тэднээс өмнө амьдралаас одож байгаагийнхаа төлөө эцэг эхээсээ уучлал гуйгаад “офицер хүний эхнэрийн ямагт бэлэн байх ёстой тэр өдөр ирлээ” хэмээн бичсэн байлаа. Эрэлхэг хосуудын амьдралын сүүлчийн мөч чулуун зүрх ч уяран хайлж бурхан ч нулимс дуслуулам байсан гэдэг. Дэслэгч гучин нэгэн настай, Рэйко хорин гурван настай байж. Тэдний хурим болсон өдрөөс хойш хагас жил ч өнгөрөөгүй байсан юм.
Monday, November 7, 2011
Хүн байхын учир...
Хүн болж төрснийх амьдралдаа аз жаргалтай, сэтгэл дүүрэн байх нь хүн бүхний хүслэн... Амьдрал гэгч эцэс төгсгөлгүй том далайд аялан буй олон хөлөг онгоцны нэг нь би...Бусдын хойно нь хоцорчихгүй юмсан, бартаа саадад бүдэрчихгүй гэсэндээ хурдлан явж буй энгийн л нэгэн дарвуулт завь.. Эцэг эхийнхээ далбаанаас унан хүн болсноос хойш өдгөө 17 жил болжээ. Цаашид ийнхүү явж байхдаа аадар бороотой, нартай, салхи шуургатай гэх мэтчилэн янз янзын өдөртэй таарах учир тэр өдрийн борооноос болоод хөмөрчихгүйн тулд хүслээр жигүүрлэн, зорилгоор сэлүүрдэн амьдарч явна.
Хүн зовлон үзсэнээрээ дорддоггүйн гэнэлээ. Жижигхэн өвс бут хүртэл аадар дуу цахилгаантай ширүүн бороонд цохиулаад харин ч улам сэргэн төлждөг..яг л үүн шиг зовлон биднийг угаалгын машин мэт хүчтэй эргүүлгэнд оруулдаг. Харин үүний дараа бид сайтар угаагдан илүү өнгө үзэмжтэй болж гарч ирдэг. Тэгэхээр зовох нь жаргахаас илүү үнэтэй юм шиг.. Зовлон байж л бид жаргалыг ЖАРГАЛ гэдгийг нь мэдэрдэг.
Хүний амьдралын мөн чанар хаана оршино вэ?чухам юуг та энэ чинь л жинхэнэ амьдрал даа гэх вэ... Энэ орчлонд бид жаргал зовлон хоёрын зааг дээр дэнжигнэнхэн амьдардаг. Аль нэгэн рүү нь далийн хэлбийх нь зөвхөн таны л хэрхэн алхахаас шалтгаална. Би хязгааргүйн ЦААДXЫГ хүсэн амьдардаг.. явж буй зам нь , урсаж буй урсгал нь хаана хүрэх, үүнийх нь төгсгөлд юу хүлээж байгааг нь мэдэхгүйгээр урсгалыг даган хөвөх биш, түүнийг сөрөн идэвхтэй тэмцэн зах хязгааргүй тэнгисийг даван туулж, нөгөө эрэг дээрээс нь харах нь миний утга бас зорилго..
Өглөө бүр ээжийн минь бэлтгэж өгдөг цайнаас хайр амтагддаг учраас би өдөржин сэтгэл өег явдаг юм. Үдэш бүр аавынхаа үлгэр ярьж өгөхийг сонсдог байсан болохоор шөнө тайван унтдаг..
Энэ бүгдээс бие биенийгээ хайрлаж, шантарч буй нэгэндэээ итгэл бэлэглэж, өдрийг хайрлаж, шөнийг ч бас энэрч, ачит хүмүүстээ хариу барьж, дутуугаа нэгнээсээ нөхөж , дуурсах нэрээ цуурайтуулж явахад л ХҮН БАЙХЫН УЧИР оршдог гэж би бодном..
2009.07.15

Subscribe to:
Posts (Atom)